ХУД-ийн СӨХ-ны зарим ажилчид НИЙТИЙН АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР энгэрээ мялаалаа

2016 оны 5 сарын 12

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны зарим сууц өмчлөгчдийн холбооны ажилчид өнөөдөр нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тодруулбал, тус хороонд байрлах Дагина СӨХ-ны гүйцэтгэх захирал, Оргил СӨХ-ны нярав Ц.Эрдэнэчимэг, Туул СӨХ-ны нярав Ж.Эрдэнэчимэг, Эвсэг СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Болд нарыг Монгол улсын хөгжил, дэвшлийн илэрхийлэл болсон ард иргэдийг ая тохьтой ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлж, салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү НИЙТИЙН АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагналаа. Эдгээр хүмүүс нь тус салбарт амьдралынхаа 10 гаруй жилийг зориулсан, хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай ажилладаг тэргүүний ажилчид болохыг шагнал гардуулсан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Отгонбаяр, тус хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг, ИНХ-ын дарга Б.Энххөдөлмөр нар онцолж байлаа.

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33143
0 эможи
keyboard_arrow_up