ХАН-УУЛЫН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ: ЭХЭЛСЭН АЖЛАА ЗААВАЛ ДУУСГАХ НЬ МИНИЙ ЗАРЧИМ

2016 оны 5 сарын 12

Хан-Уул дүүргийн Засаг дарга Жамбалсүрэнгийн Ганхуяг.  

Аливааг эхлүүлсэн л бол заавал дуусгах ёстой гэсэн зарчим баримталдаг залуухан дарга өөрийгөө  “Хүнийг маш сайн ойлгож чаддаг.

 

Ярилцаж байхдаа тухайн хүн юу хэлэх гээд байна, ямар гол санаа агуулж, юу хүсч байна вэ гэдгийг түвэггүй ойлгодог” гэж  үнэлсэн. Уншигчиддаа дээрх эрхэмтэй товч  ярилцсанаа хүргэж байна.

Хан-Уулын хөгжил, бүтээн байгуулалт нь шинэлэг, хурдтай байдлаараа бусдаасаа арай л өөр байх нь анзаарагдах боллоо. Нууц нь юу вэ?

Аливаа ажлыг явуулахад мэдээж нэн тэргүүнд мөнгө, зөв төлөвлөлт хэрэгтэй. Анх засаг дарга болчихоод дүүргийнхээ санхүүг үзтэл ерөөсөө л 1,5 тэрбум байсан. Дийлэнхи нь урсгал зардалд явчихдаг. Ийм бага мөнгөөр ажлаа яаж урагшлуулах вэ гэж бодсон. Ингээд эхний жилүүдэд дүүргийн төсвийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулсан. Хуулиар авдаг орлогуудаа 100 хувь авах, бааз сууриа өргөтгөх, хэрэггүй зардлуудааа танах гэсэн гурван ажлыг голлон хийсэн.  Үүний үр дүнд  2009 онтой харьцуулахад дүүргийн маань төсвийн орлого 13-14 дахин өсч, бараг 20 орчим тэрбум болчихсонНэг үеэ бодоход овоо ажил хийхүйц болсон шүү.

2009 онтой харьцуулахад дүүргийн маань төсвийн орлого 13-14 дахин өсч, бараг 20 орчим тэрбум болчихсон.

 

 Ер нь аливаа бүтээн байгуулалт газар, зураг төсөл, хөрөнгө санхүүтэй байж л  явдаг. Хичнээн сайхан зураг төсөл байгаад газар, хөрөнгө санхүү байхгүй бол цаасан дээр үргүй хөдөлмөр болоод л  л үлдэнэ. Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг даа.

Танайх хамгийн их хөрөнгө оруулалт татсан “шилдэг” дүүрэг болсон гэх юм?

Хан-Уул дүүрэг сүүлийн 3 жилд дараалан хамгийн их хөрөнгө оруулалт татаж чадсан. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө буюу 120-оос Яармаг хүртэлх, Наадамчдын гудамжаас Нисэх хүртэлх замыг зассан, уулзваруудыг өргөтгөсөн. Зөвхөн төв замуудаасаа гадна хажуу дах магистраль замуудаа буюу Яармаг, Нисэх, Био, Шувуу, Дунд голын замуудыг  бүгдийн заслаа. Дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дан ганц төр оруулдаг биш хувийн хэвшлийн оролцоо ч мөн хэрэгтэй байдаг. Төр дэд бүтцээ шийдээд өгчихвөл хувийн хэвшлийнхэн дэд бүтцээ дагаад хөрөнгө оруулалт хийснээр дүүрэг цогцоороо хөгждөг.  

Танай дүүрэг сургуульд хамрагдалт 100 хувь, цэцэрлэгт хамрагдал 81,6 хувьд хүрсэн гэжээ. Энэ үнэн үү? Ялангуяа цэцэрлэгт хамрагдалт итгэмээргүй өндөр хувьтай харагдаж байна.

Үнэн. Иргэдийн хувьд байнгын хөндүүр сэдэв болсон ч бид ийм хэмжээнд хүрсэнд яагаад итгэж болохгүй байх вэ. Статистик тоо баримт шүү дээ.

Тодорхой тоо нэрлэхгүй юу?

Манай дүүргийн Яармагийн 6,8 дугаар хороод огт цэцэрлэггүй байсан. Тиймээс бүх хороогоо цэцэрлэгтэй болгох зорилт тавьж ажилласан. 2009 оноос хойш 3 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. 2015 онд гэхэд л 5 цэцэрлэг ашиглалтад орж 1500 хүүхэд цэцэрлэгт орсоноор 1500 эцэг, эх сэтгэл амар ажлаа хийх бололцоо бүрдсэн. Одоо удахгүй Өлзийтэд шинэ сургууль ашиглалтад оруулах  гээд ажиллаж байна.

2015 онд гэхэд л 5 цэцэрлэг ашиглалтад орж 1500 хүүхэд цэцэрлэгт орсоноор 1500 эцэг, эх сэтгэл амар ажлаа хийх бололцоо бүрдсэн.

 

Хан-Уул гэхээр л ГЭРЭЛТҮҮЛЭГ шууд санаанд буудаг. Одоо гэрэлтүүлэггүй хороо байгаа юу?

/инээв/. Яармагийн 5 хороо, Нисэхийн 3 хороо бүрэн гэрэлтүүлэгтэй. Шөнө яг л өдөр шиг гэрэлтэй болсон. Энэ жил Био, Шувуу, Өлзийтөд гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ. Гэхдээ энэ бол явц, ингээд дуусчихдаг ажил биш, цаашид  үргэлжлээд явна. Үргэлжлэх тусам дүүрэг маань улам тохилог, эрүүл, аюулгүй, хүн амьдрахад төдийн хирээр таатай болно гэсэн үг.

Таны ажлын арга барил юу вэ?

Бид асуудлыг өөр өөрсдийн өнцгөөс хардаг. Тухайлбал, бид өөдөөсөө хараад суусан ч би таны ард талыг харж байна. Харин та миний ард талыг харж байна. Энэ бол өөрөө өөрсдийнхөө өнцөгөөс харж багаа гэсэн үг. Асуудлыг болж өгвөл дээрээс нь харах хэрэгтэй. Хэт том асуудлыг жижиг болгож байгаад, эсвэл жижиг асуудлыг томруулж байгаад дээрээс нь харах хэрэгтэй. Нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх аргаар аливаа асуудлыг шийдэх нь тустай. Надад үүнд математик, физикийн хичээлээс олж авсан мэдлэг их тус болдог гэх үү дээ. Миний ажлын үндсэн арга барил энэ. Товчхондоо зарим хүн ямар нэг зүйлээс таваг дүүрэн бэрхшээл олж хардаг, зарим хүн таваг дүүрэн боломж олж хардаг гэдэг. Би бол таваг дүүрэн боломжийг нь эрж хайж, олж харахыг хичээдэг.  

Хүмүүсийн ярианаас сонсоод байхад таныг ямар ч ажлыг  эхэлсэн л бол заавал ард нь гардаг хүн гэх юм билээ?

Тийм шүү. Би эхэлсэн ажлаа заавал дуусгадаг энэ бол миний зарчим.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33141
0 эможи
keyboard_arrow_up