Золбин нохой устгах журмыг шинэчлэхээр болжээ

2016 оны 5 сарын 12

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. Нийслэл хотод 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар 59 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тиймээс нохой, муур тэжээж буй иргэдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, золбин нохой, муурыг устгах ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам"-ыг шинэчлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар журмын төсөлд иргэдээс санал авч тусгахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33139
0 эможи
keyboard_arrow_up