Чингэлтэй дүүргээс “ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ СОНСЪЁ” уулзалт, ярилцлага зохион байгуулав

2016 оны 5 сарын 12

 Жил бүрийн 5 дугаар сард зохион байгууллагддаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээний хүрээнд “Татвар төлөгчдөө сонсъё”сэдэвт уулзалт, ярилцлагыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1 хорооны “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Прокурорын байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв, “Чингэлтэй дүүргийн  Тохижилт үйлчилгээ” ХХК зэрэг 10 гаруй байгууллагатай хамтран хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, оршин суугчид,  иргэдэд татварын шинэчилсэн хуулийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилан таниулав. Татварын хэлтсээс Нэмэгдсэн өртгийн албан татвар болон  E.barimt-ийн талаар, Худалдаа, үйлчилгээний хэлтсээс аж, ахуй нэгжийн эрүүл ахуй талаар, Онцгой байдлын хэлтсээс галын аюулгүй байдал болон гар утасны аплейкшин, өрхийн бэлэн байдлын талаар, Прокурорын байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК –иас хог, хаягдал, тээвэрлэлтийн  тухай мэдээллийг өглөө.

1-02

1-04

1-03

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33121
0 эможи
keyboard_arrow_up