ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан хүн тэтгэвэрт гарахдаа ямар хөнгөлөлт эдлэх вэ?

2016 оны 5 сарын 12

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүн өндөр насны  тэтгэвэрт гарахдаа насны хөнгөлөлт  эдэлдэг. Нийгмийн даатгалын сангаас  олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй  жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, мөн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн  халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс долоон жил зургаан сараас  доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл  төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33119
0 эможи
keyboard_arrow_up