ХУД-ийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН үйл ажиллагаатай ДАРХАН-УУЛ, ОРХОН аймгийн НДХ-ийн хамт олон танилцлаа

2016 оны 5 сарын 12

2015 онд Нийгмийн даатгалын  салбарын хэмжээнд  олон улсын IS0 9001:2008  стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх зорилтыг  Нийгмийн даатгалын ерөнхий газраас дэвшүүлсэн. 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Чанарын удирдлагын  тогтолцоог Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эхлэн нэвтрүүлж жишиг хэлтэс болгохоор  шийдвэрлэж, уг стандарт, тогтолцоог нэвтрүүлэх  ажлыг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж ирлээ.

Олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай Дархан Уул, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон танилцлаа.

Цаашид тус хэлтсийн хамт олон “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж байгаа  анхны  жишиг хэлтэс болж байгаагийн хувьд бусад хэлтсүүдийн ажил үйлчилгээнд энэхүү тогтолцоог  хэрэгжүүлэх ажилд  хариуцлагатай хандаж,  хамт олныг идэвхтэй оролцуулах, мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг  үзүүлэх, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Түүнчлэн нийгмийн даатгалын системийн хэмжээнд нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн нийгмийн  даатгалын бүх  шатны байгууллагуудын  өмнө  иргэд даатгуулагчдын сэтгэл ханамжид нийцсэн нийгмийн даатгалын чанартай, хүртээмжтэй  цогц үйлчилгээг шуурхай  хүргэх явдал чухлаар тавигдаж байна.

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын байгууллагын соёл, удирдлагын менежмент болон ажилтан албан хаагчдын ажилдаа хандах хандлага эерэгээр өөрчлөгдөж,  ажиллах орчин, нийгмийн   идэвхи оролцоо дээшилсээр байгаа талаар ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33115
0 эможи
keyboard_arrow_up