Чингэлтэй дүүрэг “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг тохиолдуулан сувилагч нарын төлөөллийг шагналаа

2016 оны 5 сарын 12

 “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг  тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шагналаар сувилагч нарын төлөөллийг шагналаа.  Дүүргийн Ёслол  хүндэтгэлийн танхимд болсон арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат,  Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн , дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор:Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын сувилагч Б.Тэгшээ, 15 дугаар хорооны “Энэрэнгүй үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Э.Болормаа, 14 дүгээр хорооны “Чинхүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Т.Ойхүү нарын зургаан хүнийг шагналаа.

IMG_7761

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр: Дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Алтан-Эрдэм, Ж.Батжаргал нарыг, дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр: Эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Ч.Батцэцэг, дотрын сувилагч Г.Заяа нарыг шагнав.

Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламж үйлчилгээний сувилагч Ж.Буяннэмэх, дотрын тасгийн сувилагч С.Нарангэрэл, Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны ажилтан Д.Энх-Улирал нарын 6, Дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар Эрүүл мэндийн төвийн лабораторийн сувилагч А.Пүрэвсүрэн, Чих хамар хоолойн сувилагч С.Мөнхжаргал, Дотрын сувилагч Ч.Намжилжав нарын 8,  дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр” дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч Д.Мандахгэрэл, 4 дүгээр хорооны “Чинхүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Г.Базаррагчаа, 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Чимгээ нарын 6 хүнийг шагнасан юм.

IMG_7779

IMG_7791

IMG_7776

IMG_7796

IMG_7790

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33105
0 эможи
keyboard_arrow_up