Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

2016 оны 5 сарын 11

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг  “Хэрэглэгчдэд Ээлтэй- сувилахуйн тусламж үйлчилгээ”   сэдэвт  эрүүл  мэндийн  тулгамдсан  асуудлаар  эрдэм шинжилгээний   бага  хурлыг    зохион  байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал нь үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал хүртээмжийг сайжруулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх зорилготой аж. Тус хуралд нийт 56 хүн оролцсон бөгөөд Шинэ анагаах ухааны дээд сургууль, АШУҮИС Сувилахуйн сургуулийн багш нар шүүн явуулсан байна.  Сувилагч мэргэжилтний  9  илтгэл хэлэлцэгдсэнээс, шүүгчдийн  нэгдсэн дүнгээр:

1-р байрт:   Л. Оюунбилэг, М. Мөнхтүвшин, Б. Энхтүвшин, Г. Цэцэгсүрэн нарын ”Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн өвчлөлийн байдал” сэдэвт илтгэл

2-р байрт:  П.Одончимэг -“ХУДНЭ-ийн хүүхдийн тасагт хүүхдээ асрахаар хэвтэж буй эхчүүдийн сэтгэл зүйн байдлыг судалсан нь” сэдэвт илтгэл

3-р байрт: Б. Минжүүр, Н. Оюун, Ө. Алтансувд  нарын “ХУНЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний эрсдлийн менежментийн тухай ойлголт” сэдэвт  илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33060
0 эможи
keyboard_arrow_up