Хан-Уул дүүрэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2016 оны 5 сарын 11

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус зөвлөгөөн нь өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болж, зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэллээ. Тэрээр дүүргийн боловсролын салбарын өнөөгийн чиг хандлага, бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан юм.

Энэхүү зөвлөгөөнд ОХУ, Япон, Солонгос зэрэг орнуудаас мэргэжлийн 10 гаруй эрдэмтэд урилгаар ирж оролцон, санал бодлоо солилцож байгаа юм.

Зөвлөгөөний зорилго нь:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох орчин үеийн чиглэл, сургалтын дэвшилтэт арга технологиос харилцан туршлага судлах
  • Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхийн ач холбогдол түүний талаарх орчин үеийн чиг хандлагаас сургах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд хэвийн амьдрах, тэдэнд боловсрол олгох зорилтуудыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, нийгэмлэг, сонирхогч хувь хүмүүс, гэр бүл хоорондын харилцааг хөгжүүлэхэд оршино.

Дашрамд дурдахад, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тэднийг боловсролд хамруулах, орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв зайлшгүй хэрэгтэй байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33045
0 эможи
keyboard_arrow_up