Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн хурлын танхимыг иж бүрэн тохижууллаа

2016 оны 5 сарын 11

 "Амар тайван- Чингэлтэй хөтөлбөр", дүүргийн Засаг даргын 2016 оны Нийгэм эдийн засгийн зорилтийн хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хурлын танхимийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүжилтээр иж бүрнээр нь тохижуулан хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа, Санхүү, төрийн сангийн Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Д.Амарбаясгалан нар оролцов.

Тус хурлын танхимд Цагдаагийн 2 дугаар хэлстийн 170 гаруй албан хаагч  нэг дор хурал, зөвлөгөөнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.  Мөн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн байрны дотоод заслыг “Хөх хан” ХХХ-иар гүйцэтгүүлэн хүлээлгэж өглөө. Санхүүжилтийг нь дүүргийн ГХУСАЗСЗ-өөс шийдвэрлэсэн бөгөөд зам, тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг албан хаагчдын ажиллах  таатай орчин, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх  нөхцөл бүрэн бүрдэж байгаа юм.

 

tsa-50

tsa-3

 tsa-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33043
0 эможи
keyboard_arrow_up