А.Ганбат: Чингэлтэй дүүргийн Спортлог гэр бүлийг шалгаруулна

2016 оны 5 сарын 11

Чингэлтэй дүүрэг нь сүүлийн жилүүдэд хүүхдэд чиглэсэн бодитой ажлуудыг хийж байгаа. Энэ удаа тус дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбаттай ажлын чиг үүрэг, шинээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажлын чиг үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү?

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн  төв нь дүүргийн 19 хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг хариуцан ажилладаг.   Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/332 тоот захирамжаар анх 10 хүний бүрэлдэхүүнтэй   байгуулагдсан. Манай төвийн хувьд дүүргийн 0-18 насны хүүхдийн сайн сайхны төлөө, хүүхдийн хөгжил,  амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхэд, гэр бүлийг хамгаалах, хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон улсын гэрээ, конвенцэд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн хараа хамгаалалт сул, хараа хамгаалалтгүй, эрх нь зөрчигдсөн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарч, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, тогтвортой амьдралыг дэмжин  төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна.

ХГБХТөв дээрх чиг үүргийн дагуу  ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ?

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Чингэлтэй, Хайлааст салбартай хамтран Хүүхэд хамгаалал, нөлөөлөл, Хүүхдийн оролцоо хөгжил гэх мэт төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаас гадна Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дэргэд НҮБ-ын Хүн Амын Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөгжил”-ийн  төвийг байгуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Дүүргийн хэмжээнд Залуучуудын хөгжлийн 2014-2016 оны хөтөлбөр батлагдаад хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд нэг бүлэг бүхий ажлыг манай төв хариуцан ажиллаж байна.

Бидний хийх ажлын үндсэн үйл ажиллагааны  нэн тэргүүнд хүүхэд хамгааллын асуудал ордог. Мөн хүүхдийн хөгжил, оролцоо зэргийг чухалчлан авч үздэг.

Манай байгууллагын зүгээс ганцаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хамтран  ажилладаг байгууллагуудын хүчээр  ажил урагшилдаг онцлогтой.

Хүүхэд хамгаалал бол тулгамдсан асуудлуудын нэг байх. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч,  ажиллаж байна вэ?

Хүүхэд хамгаалалын чиглэл маань дүүрэг гэлтгүй нийслэлийн хэмжээнд хамгийн чухал асуудал болчихоод байна.  Энэ чиглэлээр  хамгийн түрүүнд Хороодын Засаг  даргын ажлын алба, дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хүүхэд хамгаалал нь өөрөө олон чиглэлтэй ажил шүү дээ. Тодруулбал, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүмүүжил зэрэг олон талт харилцаанд суурилдаг. Үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Хүүхдийг аливаа зүйлсээс урьдчилан сэргийлэх
  • Хамгаалах
  • Нийгэмшүүлэх
  • Хөгжүүлэх

Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг ЕБС-уудын сурагчдын дунд12 удаагийн давтамжаар нийтдээ 3720 орчим сурагчдад хийсэн

Хараа хяналт сул, эрсдэл бүхий нийт 311 /давхардсан тоогоор/ хүүхэдтэй ганцаарчилсан болон бүлгээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан

Хороодын хамтарсан багийн хүрээнд 3 сарын аян зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд хороо бүр өөрсдийн ажлын төлөвлөгөөг гарган хүүхэд хамгаалал, хөгжил, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.Энэ ажил маань сүүлийн 3 жил тасралтгүй хийгдэж  байна.

Танайх өдөр болгон хийгдэх багагүй ажилтай байдаг байх. Өнөөдөр танайд ямар ажил зохион байгуулагдаж байна вэ?

Жил болгоны таван сарын 8-нд Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний ойн өдөр тохиодог.  Тус  өдөртэй холбогдуулан хамтарсан багийн гишүүдийг шагнаж, урамшуулах арга хэмжээ боллоо. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд  Хорооны засаг даргаар  ахлуулсан ажлын хэсэг ажилладаг. Үүнд хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан нар ордог.

Удахгүй хүүхдийн баяр болно. Танайхаас ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж  байна вэ?

Хүүхдийн баярын өдрийг угтсан  хэд хэдэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн энэ 5-н сард Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ ажлын хүрээнд бид нэг сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд долоон төрлийн ажлыг төлөвлөсөн байгаа. Үүнд, Чингэлтэй дүүргийн Спортлог гэр бүлийг шалгаруулахаас гадна  “Ачлалт аав, энэрэлт ээж”-ийг тодруулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Үүнээс гадна ЕБС-ын  бага анги буюу 1-5 дугаар ангиудын дунд “Миний гэр  бүл” сэдэвт  гар зургийн  уралдаан  6-9 дүгээр ангиудын дунд  “Аз жаргалтай  гэр бүл” сэдэвт  эсээ бичгийн уралдаан, ахлах ангиудын дунд “Сэтгэлийн үндэс” сэдэвт нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй аяныг идэвхжүүлэх ажлууд хийгдэж байна.

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33016
0 эможи
keyboard_arrow_up