Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс хөдөлгөөнт эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна

2016 оны 5 сарын 10

Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А269 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А135 тоот захирамжийн дагуу дүүргийн ногоон бүсэд Онцгой байдлын хэлтэс, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаа, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран  “Хөдөлгөөнт эргүүл” шалгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулж, ажиллаж байна.

Дулааны улирал эхэлж, хуурайшилт их байгаатай холбогдуулан иргэн та:

-       Хуурайшилтын улиралд ногоон бүсэд аялал зугаалгаар явахгүй байх

-       Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах

-       Байгууллага, айл өрх бүр түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх

-       Тээврийн хэрэгслийг оч баригчтай болгох

-       Ил задгай, хог хаягдал шатаахгүй байх

-    Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах

-       Мэргэжлийн байгууллага болон байгаль хамгаалах улсын хяналтын байцаагчийн  хууль ёсны шаардлагыг бүрэн биелүүлснээр ой хээрийн түймэр гарах нөхцөлийг бууруулаад зогсохгүй ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж чадна гэж ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33006
0 эможи
keyboard_arrow_up