Зуслангийн замын шинэчлэлийн ажил ирэх сард бүрэн дуусна

2016 оны 5 сарын 10

Өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг шинэчлэн ашиглалтад оруулсан. Нийслэлийн Автозамын газраас шинээр тавьж байгаа зарим замын чанарыг сайжруулахын тулд зөвхөн суурин хучилт хийж нэг жил өнжөөсний дараа өнгөн хучилт хийлгэдэг жишиг тогтоогоод байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж “ Дээрх жишгийн дагуу суурин хучилт хийснээс нэг жилийн дараа өнгөн хучилтаа хийж байгаа. Замын хучилтйн ажил ирэх зургадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад бүрэн орно. Замын ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас шууд шалгаалдаг учраас бид зуслангийн чиглэлийн замууд руу хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө автозамын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж аль болох  хурдан хугацаанд суурь хучилт хийгээд буцаад хөдөлгөөнийг нээсэн.  Суурь  хучилтад гарсан эвдрэл гэмтлийг ажил гүйцэтгэсэн компани өөрийн хөрөнгөөр засварласны дараа өнгө хучилт хийнэ. Замын зузаан одоогоор 5 см байгаа, өнгөн хучилт хийснээр энэ зам  9 см-ийн зузаантай болж, бүрэн ашиглалтад орох  юм. Үүний дараа тухайн замыг нийслэл өмчдөө бүртгэн авна” гэжээ. Уг замыг ашиглалтад орсноос нэг жил хүрэхгүй хугацаанд эврэл гэмтэлтэй болсон хэмээн хэвлэлээр мэдээллэх болсон ба одоо гараад байгаа эвдрэл гэмтлийг замын ажил хийж гүйцэтгэсэн “Төгс зам” компани өөрийн хөрөнгөөр засч эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32995
0 эможи
keyboard_arrow_up