Чингэлтэй дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэгчид сургалтад хамрагдлаа

2016 оны 5 сарын 10

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жижиг, дунд өрхийн үйлдвэрлэгч иргэдээ дэмжих чиглэлээр 2016 оны 05 дугаар  сарын 06 өдөр туршлага судлуулах сургалтыг “Тэсо” группийн зайрмаг шингэн сүүний үйлдвэр болон Олон улсын хүүхдийн “Найрамдал”  төвд зохион байгууллаа. Сургалтад дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчд болон Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Цогц төгсөлтийн аргачлалын хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл зэрэг  100 орчим иргэн хамрагдлаа.  “Тэсо” группийн айсмарк зайрмаг,” Милко” сүү, “Зөв” аарцны ундаа нэрийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн технологи, шинэ дэвшилтэд техник технологийн давуу тал болон үйлдвэрлэлийн менежмент томоохон үйлдвэрийн хүний нөөцийн бодлого зэрэгтэй танилцав.  Мөн Улс төр менежментийн академитай хамтран үйлдвэрлэл эрхлэгчдэд “Хэрхэн хүчирхэг манлайлагч болох вэ? сэдвээр илтгэл тавьж,  хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

ba-2

ba-3

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32968
0 эможи
keyboard_arrow_up