Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

2016 оны 5 сарын 10

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа.

 


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар  “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн  3 дугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар  давж биелсэн дүнтэй байгаа юм байна. Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар  2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодит  нөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй  байгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32955
0 эможи
keyboard_arrow_up