Хан-Уул дүүргийнхэн хотхон барьж, Туул голоо хамгаална

2016 оны 5 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" хэмээн зарласан билээ. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан иргэд мод тарих ажилдаа идэвхийлэн оржээ. Өнөөдөр л гэхэд ХУД-ийн 9-р хорооны иргэд Туул гол орчмоор мод тарих ажлыг зохион байгуулж байлаа. Манай сурвалжлах багийн зүгээс сайн үйлс бүтээгээд явж буй хүмүүсийн дэргэдүүр гараад явчихыг хүссэнгүй. Тиймээс мод тарьж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

"Туулын хар шугуй" гэх төрийн бус байгууллага хог байсан газрыг цэвэрлэж нөхөн сэргээлт хийгээд, 13-14 мянган мод тарьсан.

"Нарлаг Буянт-Ухаа" түр зөвлөлийн захирал О.Нармандах "Бид энэ жил 300-гаад мод тарихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжиж байгаатай холбоотой Туул гол дээр үйл ажиллагаа явуулж, Туул голын нөхөн сэргээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байна. Манай "Туулын хар шугуй" гэх төрийн бус байгууллага хог байсан газрыг цэвэрлэж нөхөн сэргээлт хийгээд, 13-14 мянган мод тарьсан. Жил бүр тарих модныхоо тоог нэмж байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, "Гудамж" төслийнхөн хийгээд хороод, өрхийн эмнэлэг, сургуулиуд мод тарих ажилд идэвхтэй оролцдог. Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний мод тарих өдрөөр ийн мод тарьдаг уламжлал тогтож байна. Улиас, хайлаас, улиангар зэрэг модноос гадна үхрийн нүд ч тарьж байгаа. Бид ургаагүй мод, жимснийхээ нөхөн сэргээлтийг хийгээд байнгын арчиж тордож, хяналттай байлгадаг.  Мөн "Иргэдийн оролцоотой газар шинэчлэлийн зохион байгуулалт" гэх найман төслийн талбарын нэг нь манай хорооны талбар. 

Тодруулбал, иргэд өөрсдөө зохион байгуулалтад ороод газраараа хувь нийлүүлээд амьдрах орчноо сайжруулж, утаа, тоосжилтоос салах уриан дор хийгдэж буй төсөл. Барилгажилтын ажлаа энэ хавар эхэлнэ. Эхний ээлжинд дөрвөн барилга баригдахаар төлөвлөгдсөн. Энэхүү төлсийн талбарын маань хүмүүсээс ирж мод тарих ажиллагаанд оролцож байгаа" гэлээ.

ХУД-ын есдүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Оюунчимэг Ерөнхийлөгчийн мод тарих санаачлагыг дэмжин "Нарлаг буян ухаа" түр зөвлөл, иргэд бусад төрийн байгууллагуудаас нэгдэж Туул голын дагуу мод тарьж байна. Бид жил бүр уламжлал болгон мод тарьдаг. Одоогоор 13 мянган мод тарьсан байгаа. Туул гол маань Улаанбаатар хотын усны ундарга учраас бид Туул голоо нөхөн сэргээх, моджуулах ажлыг дэмжиж ажилладаг.

2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлийн асуудал нэлээн яригдаж эхэлсэн байгаа. Тухайн үед нийслэл, иргэн, Засгийн газар гэсэн гурвалсан гэрээгээр явагдах захирамж тогтоол гарсан байсан. Үүнийг манай хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид судалж үзээд энэ санал иргэдийнхээ санаачлагаар явбал үр дүнтэй гэдгийг харсан. Тиймээс манай ХУД-ийн хэмжээнд анх удаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг иргэдээсээ санаачлан явуулах саналыг дүүрэг, хотын захиргаанд хүргэсний үр дүнд өнөөдөр энэхүү ажилд "Нарлаг буянт-ухаа" түр зөвлөл байгуулагдан амжилттай явж байна.

Туул голоо хайрлаж, хамгаалахын төлөө тууштай явж, мод тарих ажлаа үргэлжлүүлэх болно.

ХУД-ын 16-р хорооны иргэн С.Болд "Туулын хар шугуй" ТББ үйл ажиллагаагаа явуулаад 8 жил болж байна. Бид энэ хэсгийн маш их хур хогийг цэвэрлэж, гурван хорооны иргэдтэй хамтраад мод тарьж эхэлсэн. Бид цаашдаа Туул голоо хайрлаж, хамгаалахын төлөө тууштай явж, мод тарих ажлаа үргэлжлүүлэх болно.

Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ийн дарга А.Лхагвадорж "Иргэд өөрсдөө санаачилж нэгдээд мод тарьж байгаа нь хамгийн сайхан явдал. "Нарлаг буян-ухаа" түр зөвлөлийн зүгээс зөвхөн барилга барихаас илүүтэй иргэдийг хооронд нь нэгтгэж, нийгэм талруу нь чиглүүлж байна. Иргэд ийм сайхан санаачлагатай байхад дүүрэг, хороод нь ч маш сайн дэмждэг. Анх энэхүү ажлыг эхэлнэ гэж байхад 200 хүн нийлж юм хийнэ гэж юу байхав гэж байсан. Гэтэл одоо цөөхөн хэдэн монголчууд нийлээд өөрсдийнхөө хотхоныг барихаар ажиллаж байна. Хотхон барих газраа мод тариад эхэллээ. Модоо тария, бүх нийтийн цэвэрлэгээ хийе гэж хэчнээн уриалаад ч иргэд төдийлөн идэвхтэй оролцдоггүй байсан цаг саяхан. Гэтэл одоо иргэд  тарих биш ургуулах зорилго тавьж, өөрсдийн сайхан орчныг бүрдүүлэх гээд мод тарих, хог цэвэрлэх бүх ажилд идэвхийлэн оролцож байгаа нь сайшаалтай" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32939
0 эможи
keyboard_arrow_up