Хуушууран Пицца хийх амархан жор

2016 оны 5 сарын 09

Хуушуурны хийцийг пиццатай хослуулан битүү болгосон амтат пицца хийж сураарай. Гэрийн нөхцөлд хийхэд амархан, хурдан бөгөөд гарын доорх орц ашиглана.

 40 min

  1. 1

    Эхлээд гурилыг бэлтгэцгээе. Үүний тулд эхлээд бүлээн усанд элсэн чихэр, ургамлын тос, исгэгчийг хийж уустал нь хутгаад дараа нь гурил, хайлуулсан масло, давсыг хийж зуурна. Гурилыг эвэнд ортол өөгүй гөлгөр болгож зуурч нухаад битүү таглаж дулаан газарт тавина.

  2. 2

    Гурилыг дор хаяж 30 минут эсвэл 1-2 цаг хөөлгөхөд болно.

  3. 3

    1 хоолны халбага Ургамлын тосыг гал дээр халаагаад жижиглэн хэрчсэн сонгиныг хийж зөөлөрч үнэр гартал хуураад дараа нь үхрийн татсан махыг хийж хуурна. Хуурахдаа давс, хар перц, чинжүүгээр амтлаж хуураад бараг болгоно.

  4. 4

    Хөөлгөсөн гурилыг 4-5мм-ын зузаантай жигд дугуй хэлбэрээр илдэнэ. Илдсэн гурилны нэг талд эхлээд томатны өтгөн сүмсийг түрхэнэ. Дараа нь хуурсан махыг жигд цацаж тараана. Хамгийн дээр нь үрж жижиглэсэн сыр/ бяслагыг тарааж тавина. Мөн та хүсвэл чидун, жимс, гахайн утсан мах, хиам нэмж хачирлаж болно шүү. Моззарелла бяслаг илүү тохиромжтой сайхан амттай болно.

  5. 5

    Ингээд гурилыг нэг талаас нь бүрхэж хагас дугуй хэлбэртэй болгоод ирмэгийг давхарлан дарж эсвэл чимхэж битүүлнэ. Агаар оруулах үүднээс гурилны дээд хэсэгт 2-3 удаа хутгаар зүсч нимгэн цоолоорой. Мөн өндөгний шарыг салгаж сайтар миксэрдээд гурилны гадна талаас түрхэж нялж өгөөрэй. Энэ нь гурил хэт түлэгдэхээс сэргийлж, сайхан өнгө, амт оруулдаг.

  6. 6

    250С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15-17 минут болгоод гаргаж 10 минут хөргөөд л идэхэд бэлэн боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32935
0 эможи
keyboard_arrow_up