Хоёрдугаар ээлжийн татварын буцаан олголт авах иргэдийн нэрс гарчээ

2016 оны 5 сарын 09

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын 2015 оны тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг хоёрдугаар ээлжээр буюу 2016 оны тавдугаар сард буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалт гарчээ.

"Хоёрдугаар ээлжээр 22,778 иргэн нийт 16 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авна. Буцаан олголтыг тавдугаар сард багтаан хийх бөгөөд яг хэзээ олгох нь тодорхойгүй байна" гэсэн мэдээллийг татварын байгууллагаас өглөө.

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2016 оны нэгдүгээр сарын 22-ноос хойш тайлангаа ирүүлсэн, нийслэлийн иргэн та ЭНД дарж буцаан олголт авах эсэхээ харна уу.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24-р зүйлд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах бөгөөд орон сууц худалдан авсан тохиолдолд татвараа буцааж авдаг бол сургалтын төлбөр төлсөн л бол 10 хувийг нь буцааж авах боломжтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32929
0 эможи
keyboard_arrow_up