Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

2016 оны 5 сарын 09

Дэлхийн II дайн төгсч, фашист Германыг ялсны баяр буюу “Аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав В.Чепурной, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.И.Кобландин болон холбогдох албаны хүмүүс Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Монголын тусгаар тогтнолд ОХУ буюу хуучин нэрээр ЗХУ-ын ард түмэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголын ард түмэн ч Дэлхийн II дайны үед тэндэнд халуун сэтгэлийн гараа сунгасан бөгөөд эдүгээ залуус хойч ирээдүй маань хоёр орны түүхэн харилцаа, эв найрамдлыг хүндэтгэн үзэж, цаашид хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй юм. Өнгөрсөн онд болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол цэргүүд улаан талбайд жагссан нь хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрэн хөгжихийн бэлгэдэл болсон хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэцэг өргөх ёслолын үеэр онцлов.

Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн билээ. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын Засгийн газар ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн.

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг дайн эхэлсэний маргааш өдрөөс нь эхлэн өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг дурдахгүй байхын аргагүй. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.

1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд болсон өгөөд Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэглэл, байлдааны техник хэрэгслээр хангасан, цэрэг, дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар туслаж байсан зэргийг онцлон тэмдэглэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32912
0 эможи
keyboard_arrow_up