ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

2016 оны 5 сарын 09

Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан үндэсний хэл соёлоо дээдлэх,  бахархах, түүнийг өвлүүлэн үлдээх, эх оронч хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулсан ажлуудынхаа үр дүнг төрийн захиргааны байгууллага, олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, Ерөнхий боловролын сургуулийн захирлууд, захирал, нийгмийн ажилтан, номын санчид оролцлоо.

IMG_7300

Арга хэмжээний үеэр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очирын “Монгол улсын түүчээ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” илтгэлийг тавила.  Монгол бичгийг хүүхэд багачууд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан оролцож байгаа 37 дугаар сургуулийн захирал Х.Батболд, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал, 117 дугаар сургуулийн захирал Д.Сэсээр, 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхан, 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан, 74 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа, 108 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Навчаа нарт “Тусгаар тогтнол цом”, 50 дугаар  сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш  багш Ё.Жигмэд, 49 дүгээр  сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш  Д.Оролзод, 23 дугаар сургуулийн Монгол хэл, уран  зохиолын багш Н.Золжаргал, 50 дугаар сургуулийн технологийн багш Б.Ганболд, 5 дугаар сургуулийн багш Ц.Бадамдорж нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр, 117 дугаар сургуулийн Зураг-дизайны багш Б.Нямсүрэнг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнаж урамшууллаа.

Мөн энэ хичээлийн жилд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан 5, 50, 72, 117 дугаар сургуулиудын технологийн кабинетад сүүлийн үеийн UNIMAT төхөөрөмж суурилуулах БАТЛАМЖ-ийг гардуулав.

IMG_7194

IMG_7242

IMG_7304

IMG_7228

IMG_7204

IMG_7213

IMG_7217

IMG_7320

IMG_7340

IMG_7343

IMG_7387

IMG_7417

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32907
0 эможи
keyboard_arrow_up