ЧД-ийн Ахмадын хорооноос Ахмадын зөвлөлийн дарга нарын ээлжит семинар, сургалт боллоо

2016 оны 5 сарын 09

 Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос Ахмадын зөвлөлийн дарга нарын ээлжит семинарыг 5 дугаар хороон дээр зохион байгууллаа. Семинараар ахмадын зөвлөлүүдээс 2015 оны ажлаараа 3 дугаар байранд шалгарсан 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн ажилтай танилцаж, туршлага, мэдээлэл харилцан солилцов.  Ахмадын хорооны дарга А.Зул цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө. Семинарын дараа “Талимаа эмнэлэг”-ийн нүдний их эмч Анагаах ухааны магистер, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Д. Янжиндуламыг урьж “Нүдээ хамгаалах, нүдний даралт”, “Үе мөчний өвчнөөс урьдчилан” сэргийлэх талаар сургалт явуулан гарын авлага материалаар хангав.

sim-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32906
0 эможи
keyboard_arrow_up