Чингэлтэй дүүрэгт цэрэг татлага хэрхэн явагдаж байгаатай БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд танилцлаа

2016 оны 5 сарын 09

Нийслэлийн хэмжээнд 2015 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, 2016 оны 1 дүгээр ээлжээр  цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил 5 дугаар сарын 6-ны өдрөөс 8-ны өдрүүдэд үргэлжилж  өндөрлөлөө.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас цэрэг татлагын ажиллагааг дүүргийн хэмжээнд өндөр зохион байгуулалттай шинэлэг хэлбэрээр явууллаа. Цэрэг татлагын үеэр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс Нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж,  татвар, нийгмийн даатгал  зэрэг үйлчилгээг авах  боломж бүрдүүлсэн юм. Мөн цэрэг татлагын үйл  явцыг Засаг даргын Тамгын газар болон  дүүргийн 19 хороонд ухаалаг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлснээрээ онцлог байлаа. Энэ ажлын хүрээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,  хурандаа Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга,  Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний  Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Чингэлтэй дүүрэгт 2016 оны  нэгдүгээр ээлжийн цэрэг  татлага хэрхэн явагдаж байгаатай танилцлаа.

 

DSC_0073

DSC_0078

DSC_0085

9

DSC_0018

DSC_0059

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32905
0 эможи
keyboard_arrow_up