Том оврын ачааны автомашины даац шалгах явуулын "Пүү" тэй болжээ

2016 оны 5 сарын 09

Том оврийн ачааны автомашинаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, монгол улсын стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин даац хэтрүүлсэнээс их хэмжээний хөрөнгө зарж хийдэг зам, замын барилга байгууламжийг эвддэг.

Иймд Хан-уул дүүргийн засаг даргын а/68 тоот захирамжийн хүрээнд тоосжилт бууруулах сангийн санхүүжилтээс хөрөнгийг шийдвэрлэж, Хан-уул дүүргийн замын цагдаагийн тасагт том оврын ачааны автомашины даац шалгах явуулын пүүг авч өгч, хяналт шалгалтыг хийх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32903
0 эможи
keyboard_arrow_up