Чингэлтэй дүүргийн ЕБС-дад “ЦӨМ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаж байна

2016 оны 5 сарын 09

 Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд БСШУЯ-ны хэрэгжилтийн багтай хамтран Чингэлтэй  дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ахлах боловсролын цөм хөтөлбөр дэх сургуулийн мэдлийн цагийн хөтөлбөрийг ямар зорилготойгоор хэн хэрхэн боловсруулж хэрэгжүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БСШУ-ны сайдын зөвлөх, Хэрэгжилтийн багийн ахлагч н.Батсүх, хэрэгжилтийн багийн бүс хариуцсан менежер С.Одмандах, н.Оюунбилэг нар өгөв.

Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, ирэх хичээлийн жилд 10 дугаар ангийн даан ажиллах багш нар хамрагдлаа. Сургуулийн мэдлийн цагаар сургуулийн багш нарын сургуулийнхаа онцлогийг харгалзан мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд суралцах, эрүүл аж төрөх, нийгмийн амьдралд оролцох оролцоо, өөрийгөө нээн илрүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болсноороо ихээхэн онцлогтой юм.

bol

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32891
0 эможи
keyboard_arrow_up