ЧД-ийн ЗДТГ-аас “Эмчийн үйлс-бидний бахархал” сэдэвт аяныг зохион байгуулж байна

2016 оны 5 сарын 09

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч,  ажилтан албан хаагчдыг чадваржуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн “Эмчийн үйлс-бидний бахархал” сэдэвт аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд  “Чанарын багийн үйл ажиллагааг сайжруулах” 2 сарын болзолт уралдаан зарлаж эссэ бичлэг болон эмийн жор бичилтээр шалгалт авч стандарт хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Мөн сувилагч нарын баярыг угтан бие даан хөгжих, судалгааны ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор  “Судлаач 7” онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Онол практикийн бага хуралд Сэргээн засах физик эмчилгээний сувилагч О.Ариунтуяа, Л.Дэлгэрмаа нарын  “Цус харвалт өвчний дараах асаргаа сувилгаа болон хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн” илтгэл 1 дүгээр байр, 18 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн  физик эмчилгээний сувилагч Ж.Энэбиш, Хайлааст салбарын ахлах сувилагч Д.Цэвээнжав нарын  “Чингэлтэй дүүргийн  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сэргээн засах эмчилгээний кабинетуудын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлсэн нь” илтгэл дэд байрт, “Ундрах ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч П.Рагчаагийн  “0-2 насны хүүхдийн суурь өвчинд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судлах нь” илтгэл гуравдугаар байрт шалгарлаа.

 

em-2

em-3

em-4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32890
0 эможи
keyboard_arrow_up