Чингэлтэй дүүрэг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдэд зөвшөөрлийн гэрчилгээ гардууллаа

2016 оны 5 сарын 09

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/323 дугаар захирамжаар 5 дугаар хорооны иргэн Д.Оюун-Эрдэнэ ахлагчтай, Г.Гэрэлмаа, Э.Үүрийнтуяа, 11 дүгээр хорооны Д.Мөнхжаргал ахлагчтай, Д.Мөнхцэцэг, Б.Отгондаваа, 11 дүгээр хорооны иргэн М.Лхамжав ахлагчтай, Э.Содбаяр, Т.Саранцэцэг, 16 дугаар хорооны иргэн Б.Бямбаа ахлагчтай, Д.Мандуухай, Б.Пүрэвсүрэн, 18 дугаар хорооны иргэн Байгалмаа ахлагчтай, Л.Золзаяа, Ц.Сонинцэцэг нарын 15 иргэнд 5 байршилд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэр гарлаа.

Дээрх шийдвэрийн дагуу иргэдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  төвийн дарга А. Ганбат нар гардууллаа.

G-2

G-3

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32878
0 эможи
keyboard_arrow_up