Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн 70 жилийн ой энэ жил тохиож байна

2016 оны 5 сарын 06

Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа спорт ордонд ёслол төгөлдөр боллоо.

 

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлоч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад албаны хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн энэ үеэр боловсроын салбарт залуу нас, амьдралаа зориулсан 10 дугаар сургуулийн ахмад багш нар болон шилдэг сурагчдад төрийн одон медаль гардууллаа.
Тоглолтонд Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн авъяаслаг багш, сурагчид урлагийн номерууд үзүүлж ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32818
0 эможи
keyboard_arrow_up