А.Дамцагдорж: Цэрэг татлагын үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн 19 хороод шууд дамжуулж байна

2016 оны 5 сарын 06

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Чингэлтэй дүүргийн энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр сургууль дээр болж байна.  Цэрэг татлагын ажилтай холбоотой тус дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдоржоос дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

А.Дамцагдорж: 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд цэрэг татлагад оролцох залуучуудад зарлан дуудах хуудас 94,5 хувьтай тараагдсан. Тиймээс цэргийн насны залуучууд маань үзлэгт хамрагдаж, цэрэгт татлагын ажилд идэвхтэй оролцож байна.

Энэ жилийн цэрэг татлагын ажил ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байна вэ?

Өмнөх жилүүдэд  цэрэг татлагад оролцохоор ирсэн залуучуудын ар гэрийнхэн нь  гадаа зогсоод хүлээдэг, тэр тусмаа эмээ өвөө нар нь зогсож хүлээхэд хүндэрэлтэй байдаг байсан. Харин энэ жилийн хувьд манай дүүргийн 19 хороо шилэн кабелиар холбогдсон учраас  цэргийн бүртгэлийн үйл явц болон хүүхдүүдээ ухаалаг дэлгэцээр харах боломжтой болсон. Иймээс  цэрэг татлагын үйл ажиллагааг дээрх 19 хороод шууд нэвтрүүлж байна. Үүнээс гадна цэрэгт татагдаж байгаа иргэдийн ар гэрээс хүүхдүүдээ гаргаж өгөх гэж хүмүүс ирдэг. Энэ хүмүүст нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс болон Батлан хамгаалах яамны төв архив зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна..

Мөн тун удахгүй сонгууль болохтой холбоотойгоор сонгуульд оролцох эрх нь үүсч үү үгүй юу гэдгийг  шалгуулах боломжтой болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32806
0 эможи
keyboard_arrow_up