ЧД-ийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн софт теннисний тамирчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2016 оны 5 сарын 06

Малайз улсын Кота Кинабула хотод 2016 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд болсон Өсвөр үе болон насанд хүрэгчдийн олон улсын софт теннисний аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн софт теннисний багийн дасгалжуулагч Б.Батаа, 3 тамирчинтай амжилттай оролцжээ. 13-15 насны хөвгүүдийн хос төрөлд Б.Мөнхтулга, Б.Билгүүн 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль, 12 хүртэлх насны охидын хос төрөлд Б.Оюунномин Малайз улсын тамирчинтай хослож 3 дугаар  байрт шалгарч  хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тус тэмцээнд Монгол, Малайз, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Тайланд, Камбож, Флиппин, Ветьнам, Индонез зэрэг 10 улсын 260 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээн ганцаарчилсан болон хосын төрлөөр охид, хөвгүүдийн ганцаарчилсан болон хос төрлүүдэд өрсөлдсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32796
0 эможи
keyboard_arrow_up