Э.Ганчимэг: Дүүргийн хэмжээнд төвийн болон гэр хороололд 50 гаруй бичил цэцэрлэгтэй

2016 оны 5 сарын 06

Ямарч бүтээн байгуулалтын ажлыг хийсний ард ашиглах, арчлан хамгаалах нь чухал хэмээн хийсэн ажил бүрээ эзэнжүүлэн ажилладаг Чингэлтэй дүүрэгт хаврын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлууд өрнөж буй

 

энэ үед тус  дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний захирал Э.Ганчимэгтэй  ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

Сайн байна уу? Манай байгууллага нь дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тохижилт, хог хаягдал ачиж тээвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хариуцан ажиллаж байна. 

Чингэлтэй дүүрэг маань Улаанбаатар хотын хоймор болсон төвийн дүүрэг тиймдээ ч  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын эхлэл  цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлыг хурдан шуурхай тээвэрлэх, ногоон байгууламжийн арчилалт хамгаалалтаас эхлэх учраас манай дүүргийн удирдлага, хамт олон бүгд сэтгэл гарган ажилладаг юм. Бидний ажил хот унтаж байхад л ид өрнөдөг ажил шүү дээ.

Чингэлтэй дүүрэг ногоон байгууламж ихтэй санагддаг. Ногоон байгууламжийн ажлын явц ямар байна вэ?

8 жилийн өмнөөс Чингэлтэй дүүрэг маань Ногоон дүүрэг болох зорилттойгоор ажиллассаны  үр дүн гэж боддог. Энэ хугацаанд Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Явуухулангын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэсийн арал, Ахмадын цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болсон нь ганцхан дүүргийн гэлтгүй нийслэлчүүдийн маань хайрыг татсан орчин бүрдэж чадсан, иргэдээс ч их талархал илэрхийлж байдаг юм. Дүүргийн хэмжээнд заавал хаврын улирал гэхгүй бүх улиралд ногоон байгууламжийн арчлалт, цэвэрлэгээ, тохижилтийн ажлыг манайхаас тогтмол хийж гүйцэтгэдэг. Ногоон байгууламжийн арчилалт 3 дугаар сарын 1-нээс эхэлсэн, агротехнологийн дагуу мод бут хэлбэржүүлэлт, цэвэрлэгээний тайралт, шохойдолт, тогоо гаргах, бордоот усалгааны ажлууд дүүргийн хэмжээнд бүрэн хийгдэж дуусаад байна. Усалгаа тогтмол хийгдэж байна. Зүлэг, мод, бут  шинээр болон нөхөн тарилтын ажлууд маань ид эхлэх гээд бэлтгэлээ хангаад байна даа.

Дүүргийн хэмжээнд дан ганц мэргэжлийн байгууллага нь ногоон байгууламжийн арчилгаагаа эхлүүлдэггүй сургууль, цэцэрлэгүүд, аж ахуй нэгжүүд маань арчлалтын хүрээний ажлуудаа эхлүүлчихсэн байгаа шүү. Зарим сургууль, цэцэрлэг, албан газрууд маань биднээс мэргэжлийн зөвлөгөө авч ажилладаг. Тэгэхээр дүүргээрээ л ногоон байгууламжийн арчилгааны ажилдаа орсон байна даа.

Цэцэрлэгт хүрээлэн гэснээс дүүргийн хэмжээнд хичнээн цэцэрлэгт хүрээлэн байдаг вэ? Арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?

Дүүргийн хэмжээнд төвийн болон гэр хороололд 50 гаруй бичил цэцэрлэгүүд байдаг. Арчилж байж л өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндэс болно. Цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, арчилгааны ажлыг жилийн дөрвөн улиралд тогтмол хийдэг мөн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Энэ ажилд идэвхитэй оролцдог  иргэд, Сөх, хороод байдаг. Зарим нэг ухамсаргүй иргэдийн үйлдлээс болж томоохон хэмжээний эвдрэлүүд гардаг.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32795
0 эможи
keyboard_arrow_up