Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр цэрэг татлагын ажил эхэллээ

2016 оны 5 сарын 06

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах,

 

гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Чингэлтэй дүүргийн энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр сургууль дээр болж байна. Үйл ажиллагааг нээж дүүргийн удирдлагууд  үг хэлж, цэрэг татлагын ажилд залуучуудыг идэвхтэй оролцохыг хүслээ.

Энэ үеэр зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтэний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм байна.

Цэрэг татлага тавдугаар сарын 08-н хүртэл үргэлжилнэ.

Цэрэг татлагын ажилтай холбоотой зарим хүмүүсээс дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны засаг Ц.Дуламжав:

Манай хорооноос сайн дураар нийт 18 хүүхэд гэрээт цэргийн албанд элсэх хүсэлтэй байснаас 11 хүүхэд цэрэг таталгад тэнцэж, эцэг эхтэй уулзаад сая хариуцдаг анги руу явлаа.

Гэрээт цэргийн албанд явна гэдэг нь оюун санаа тэлж, бие бялдар хөгжиж, жинхэнэ эр хүн шиг эр хүн болно гэсэн үг шүү дээ.

Одоо залуучууд цэргийн алба хаахын ямар чухал болсныг сайн ойлгодог болсон байна. Түүнчлэн цэргийн албанд очоод үргэлжлүүлэн цэргийн албанд улирах хүсэлт гарах, цэргийн алба хаачихаад эргээд гэрээт цэргийн алба хаахаар болж байгаа залуучууд ч байна.

Гэрээт цэрэгт явснаар тодорхой хэмжээний ажилтай болж байгаа учир иргэд сайн хамрагдаж байна.

 Энэ жилийн цэрэг татлагын зохион байгуулалт ямар онцлогтой болж байна вэ?

Энэ жилийн цэрэг  татлагын зохион байгуулалт манай дүүрэгт хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа. Ирсэн эцэг эхчүүд гадаа зогсдог байсан бол энэ жил  төрийн үйлчилгээгээ давхар аваад явж байгаа. Тухайлбал, бичиг баримтаа дутуу авчирсан ч юмуу тодорхойлолт  авч амжаагүй залуучууд эндээс шууд тодорхойлолт аваад бичиг баримтаа нэг дороос бүрдүүлэх зэрэг үйлчилгээ  бас авах боломжтой болсон. 

Манай хорооноос явахыг хүссэн бүх залуучууд цэрэгт тэнцсэнд баяртай байна.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Цэцэгмаа:  Манай хүү өнөөдөр цэрэг татлагад оролцож тэнцлээ. Манай том хүү цэрэгт явж байгаа учир сэтгэл өндөр байна. Цэрэгт явснаар бие бялдар нь хөгжихөөс гадна, их зүйл сурах учир эцэг эх бидний зүгээс сайн дэмжиж байгаа. Манай хүүгийн хувьд сайн дураар цэрэгт явах сонирхол маш их байсан. Хүүдээ цэрэгт сайн явж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй гэж хэлье.

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32794
0 эможи
keyboard_arrow_up