Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

2016 оны 5 сарын 06
Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.
 
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
  • Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32759
0 эможи
keyboard_arrow_up