ЧД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс зуны түр худалдаа эрхлэх иргэдэд сургалт зохион байгууллаа

2016 оны 5 сарын 05

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар зуны түр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн асуудлыг хэлэлцэн  АСЕМ-н орнуудын чуулга уулзалттай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөөний гудамжнаас бусад байршилд түр ажлын байр бий болгох зорилгоор Зуны түр худалдаа  гаргахаар шийдвэрлэлээ. Засаг даргын Тамгын газрын  Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зуны түр худалдаа эрхлэх хүсэлт гаргасан 80 гаруй иргэнтэй уулзалт  зохион байгуулж зориулалтын түр ажлын байрыг дүүргийн  зөвлөлөөс батлагдсан байршилд байрлуулах, ажлын хувцас хэрэглэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  Уг шаардлагыг хангасан иргэдтэй Хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

hy-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32749
0 эможи
keyboard_arrow_up