ХУД-ийн ГАЗАР ТАРИАЛАН эрхлэгчид зөвлөлдөж байна

2016 оны 5 сарын 05

Хан-Уул дүүрэг “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, тариаланчдад ажлын амжилт хүслээ. Зөвлөгөөнд оролцогсдод дүүргийн Засаг даргын оролцогч С.Баасандолгор, дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, НҮХААГ-ын газрын дарга Г.Пүрэвсүрэн нийслэлийн газар тариалангийн салбарын үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн М.Оюунсувд “Ургамлын гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гарчилгээ олгох журмын талаар, Монголын фермер эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Баяцхандаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төслийн талаар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, зээлийн батлан даалтын сан, банк, санхүүгийн байгууллагад тус тус мэдээлэл хийж, хамтран ажиллалаа.

Өнөөдрийн зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, газар тариалан эрхлэгчдэд зориулж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр, үрсэлгээ, бордоо боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр тариаланчид уулзалдаж, ахмад, тэргүүний тариаланчдийн туршлагын талаар санал, солилцож,  хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн дүүргийн газар тариалангийн зөвлөгөөнөөс гурван талт зөвлөмжийг гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар гарын үсэг зурсан юм.

Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд хураан авч буй төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг нийлүүлж байгаа бөгөөд  жилд дунджаар 300 га-д 12-15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж, 2000 гаруй тонн ургац авдаг. Энэ нь дүүргийн хүн амын хүсний хэрэгцээний 17 хувийг хангаж байна.

Хан-Уул дүүрэг нь “Арда Монгол” ОУБ, “Каритас Монгол” ТББ-тай хамтран төмс, хүнсний ногооны төслийг амжилттай хэрэгжүүлж, төсөлд нийт 270 гаруй өрх хамрагдаж байна. Энэ онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжих “Монгол ногоо” төслийг дүүргийн 5, 10 дугаар хороонд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн тариаланчдынхаа борлуулалтыг дэмжих зорилгоор 8-11 дүгээр сард “Монгол ногоо” үзэсгэлэнг дүүргийн хэмжээнд 2-4 байршилд, хороо бүрт машинтай ногоо худалдааг зохион байгуулж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32745
0 эможи
keyboard_arrow_up