ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүллээ

2016 оны 5 сарын 05

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгалд хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээг найдвартай шуурхай явуулах, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлыг хугацаанд нь олгох, хэлтсийн ажлын арга барилыг боловсронгуй болгох, ажлын эрчмийг нэмэгдүүлэн жигд ажиллагааг ханган ажилласны үр дүнд 2016 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 34192,6 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж, орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүлж, нийгмийн даатгалын ажил үйлчилгээг дүүргийн 2633 ажил олгогч, 52119 заавал даатгуулагч, 6960 сайн дурын даатгуулагч, 27571 хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, малчид, оюутан суралцагчид, төрөөс эрүүл мэндийн шимтгэлийг нь төлдөг иргэд хамрагдсан байна.

ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ

Тэтгэврийн даатгалын сангаас:Өндөр насны тэтгэвэр авагч 11968  хүнд 15780,4сая төгрөг, тахир дутуугийн тэтгэвэр авагч 2815хүнд 2443,4сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 763хүнд 669,5сая төгрөг, цэргийнтэтгэвэравагч982хүнд1947,6саятөгрөг, ҮОМШӨ-нийтэтгэвэравагч160хүнд315 саятөгрөг, нийт 16688тэтгэвэр авагчдад 21155,9сая төгрөгийн тэтгэврийг хуульд заасан хугацаанд нь бүрэн олгож, даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэхэд онцгой анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ТЭТГЭМЖ АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ

Тэтгэмжийн даатгалын сангаасХөдөлмөрийн чадвар түр алдсан 3657 хүнд 425,7сая төгрөг,  жирэмсэн болон амаржсан1492хүнд1902,9сая төгрөг, нас барсан 13 хүнд 8,1сая төгрөг тус тус  олгоод байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвар түр алдсан болон төлбөрт 61 хүнд 34,9сая төгрөг, ҮОМШӨ-ний сувилалын зардалд 13хүнд 1,2сая төгрөг олгосонбайна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас:Ажилгүй болсон 579 хүнд 897,7сая  төгрөг олгосон байна.

2016 оны 4 дүгээр сарын байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт нийгмийн даатгалын сангаас 22503 иргэнд нийт 24426,4сая төгрөг зарцууллаа.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32740
0 эможи
keyboard_arrow_up