Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Даль жигүүр” дугуйлангийн сурагчид үзэсгэлэнгээ гаргалаа

2016 оны 5 сарын 05

Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Даль жигүүр” уран зургийн дугуйлангийн авьяаслаг сурагчид “БИДНИЙ ЕРТӨНЦ” уран бүтээлийн үзэсгэлэнгээ 2016 оны 05 дугаар сарын 03-аас 04-ний өдрүүдэд Хүүхдийн номын өргөөнд гаргаж, эцэг эхчүүд, олон нийтэд тайлагналаа.

“Даль жигүүр” уран зургийн дугуйлан нь 2010 оноос хойш үйл ажилагаа явуулж байна. Энэ хугацаанд бага, дунд, ахлах ангийн нийт 300 гаран сурагчид хамрагдсан бөгөөд сар бүр дугуйлангийн сурагчид бүтээлийн үзэсгэлэнгээ сургууль дээрээ гаргадаг. 2015 онд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тайлан үзэсгэлэнгээ нийт 15 сурагчийн 180 гаран бүтээлтэй гаргаж байсан.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 10 сурагчийн 170 гаруй бүтээл оролцлоо. Үзэсгэлэнг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар үзэж сонирхон, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сэтгэгдлээ хэллээ. СУИС, ДУДТДСургуулийн багш нар үйл ажиллагаанд оролцон нийт 9 сурагчид их дээд сургуульд ур чадварын шалгалтгүйгээр шууд элсэн орох эрхийн бичиг олгосон. Мөн үзэсгэлэн MNB, TM телевиүүдээр олон нийтэд мэдээлэгдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32727
0 эможи
keyboard_arrow_up