Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн “Нүүдэлчдийн өв” чуулга ОХУ-д тоглолт хийлээ

2016 оны 5 сарын 05

Чингэлтэй дүүрэг, ОХУ-н Саха улсын Хангалас дүүргийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Покровск хотын 1 дүгээр сургуультай боловсрол соёл, спортын чиглэлээр 2020 он хүртэл хамтран ажиллах хэлэлцээрийн эхний үйл ажиллагаа 2016 оны 4 дүгээр сарын 17-оос 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд амжилттай явагдлаа.

Монгол уламжлал, ёс заншил нүүдэлчин соёлын үнэт илэрхийлэл, дэлхийн соёлын гайхалтай өв болсон бий биелгээ, ардын дуу, бүжиг, хөгжмийн “Нүүдэлчдийн өв” тоглолтыг багш сурагчдын хамтарсан 37 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, Буриад улсын Улан-Үд хот, Сахагийн Хангалас дүүргийн Нэмүгү, Мохсоголлох, Покровск хотуудад 4 удаагийн тоглолт хийлээ. Тоглолтонд хүүхдийн урлагийн наадмын хошой алтан медальт, ОУлсын хүүхдийн Алтан гадас наадмын дэд байрын шагналт “Дорнын хүрээ” бүжгийн хамтлаг, бий биелээчдийн улсын наадмын тэргүүн байрын шагналт “Талын бийчид” хамтлагийнхан оролцож “Эх түүхийн улбаа”, “Тайгын хөг” хэмээх шинэхэн бүтээлүүдээ сонирхуулсан.

Якут улс, хангалас нутгийн ард иргэд, хүүхэд багачууд талын Монголын төлөөлөгч манай хамт олныг  халуун дулаан сэтгэлээр найрсаг дотно хүлээн авч, элэг нэгт ах дүүгийн ёсоор хүндэтгэн зочилсон. Бид тоглолт хийх төдийгүй Якутын соёл, амьдрал, аж ахуй, байгаль, сургуулийн амьдралтай сайтар танилцаж, олон хамтарсан ажлуудыг эхлүүлсэн. Биднийг дэмжиж тусалсан боломж нөхцөл бүрдүүлж өгсөн сургуулийн эцэг эхийн хороо, нийт эцэг эхчүүд, багш ажилчид, Чингэлтэй дүүргийн Засаг Дарга, Засаг даргын Тамгын Газартаа талархлаа илэрхийлж байна.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32725
0 эможи
keyboard_arrow_up