Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгууллаа

2016 оны 5 сарын 05

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/43 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХУД-ийн Хөдөө аж ахуйн албаны хэмжээнд гамшгаас хамгаалах штабын дадлагыг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдөр зохион явууллаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, НОБГ-ийн Хөдөө аж ахуй байгаль экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч О.Билэгсайхан, Худалдаа үйлчилгээний хэлтсийн хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Л.Нямхүү, “ТҮДА” ХХК-ний захирал Ж.Отгонням, “Ганган буга” ХХК-ний захирал Ч.Оюун, “Гүн тэрэм” ХХК-ний захирал Н.Энхбаатар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 14 хүн оролцлоо.

Малын гоц халдварт цэцэг, шүлхий өвчин гарсан үед ажиллах хүч, хэрэгслийг яаралтай зохион байгуулах, ар талын хангалтын ажлыг зохион байгуулах, хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх асуудлаар бичиг баримт боловсруулан хүн бүрээс саналыг авч гарч болох хүндрэлийг шийдвэрлэн ажиллаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32723
0 эможи
keyboard_arrow_up