Чингэлтэй дүүргийн ЕБС-ын сурагчдын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа

2016 оны 5 сарын 04

 “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” сэдэвт мэтгэлцээнийг Чингэлтэй дүүргийн  Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн  сурагчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд 117, 17, 72, 49, 37, 39, 24, 23, 5, Чинхур зэрэг сургуулийн 60 багийн 120 сургач оролцов.   Тэмцээнд оролцогчид 2 өдрийн турш хүний эрхийн чиглэлээр мэтгэлцэж шилдгүүдээ тодруулахад  1 дүгээр байрыг 17 дугаар сургуулийн “Шатрын хүү” баг, 2 дугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Судартан-2”, 3 дугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Судартан-3” баг эзэлжээ.  Олон улсын “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтсан үйл ажиллагаануудын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан 37 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын идэвхтэн сурагчид болон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн  нийт сурагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

me-2

me-3

me-4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32675
0 эможи
keyboard_arrow_up