Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд тайлангаа тавьж, бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна

2016 оны 5 сарын 04

Нийслэлийн боловсролын газрын 85 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, сайн технологи шалгаруулах 1 дүгээр шатны үйл ажиллагаа зохион байгууллагдаж, Төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгийн 178 багш хамрагдсанаас  15 багшийн бүтээлийг “Сайн технологи, хэрэглэгдэхүүн”-ээр шалгаруулан батламж олгохоор болжээ.

Энэхүү ажлыг гол зорилго нь цэцэрлэг, багш бүр сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах бэлтгэл ажил хангах, багшид арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Үүнтэй уялдуулан Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 27 цэцэрлэгийн эрхлэгч нар 2015-2016 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангаа тавьж харилцан туршлага солилцох ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32657
0 эможи
keyboard_arrow_up