ИНФОГРАФИК:Зам ба бидний анзаараагүй зүйлс

2016 оны 5 сарын 04

Хөдөөгийн зам хэрхэн түгжирдэгийг Хөвсгөл рүү дайлаар мордсон дотоодын жуулчдын урт цуваа бидэнд харуулсан. Хөвсгөлийн бензин тос, банкны бэлэн мөнгөний машин хоосорсон тухай шуугиад өнгөрсөн ч яагаад ингэв гэдэг асуултыг ихэнх нь анзаараагүй өнгөрсөн. Яагаад гэвэл Хөвсгөл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Замын салбар дахь бидний анзаараагүй өнгөрсөн зүйлс хэтэрхий олон болж.

2012 онд Монгол Улс 3350,4 км урттай хатуу хучилттай замтай байсан бол өнөөдөр энэ тоо 2 дахин өсөж 6734.4 болжээ. 2016 онд энэ тоо 1538-аар нэмэгдэнэ.


Улаанбаатар руу машинаар явсан бол “шороо царайлахгүй” орох нь мөрөөдөл байлаа. Харин мөрөөдөл биелдэг болохыг өнөөдөр Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар аймгийнхан дуу нэгтэйгээр батална.


Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг хүртэл туулах 700 гаруй км замыг нийтийн тээврийн автобус 20-24 цагт туулдаг байсан. Мөрөн-Уньт чиглэлийн зам ашиглалтад орж, энэ тоо 12-14 цаг болж богиноссон. Жолооч нар аа, хурдаа тохируулаарай!


Өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд жилд дунджаар 100 км хатуу хучилттай зам тавьж байжээ. Харин 2012-2015 онуудын дундаж нь 850,75 км болж өссөн ба 2016 онд 1538 км хатуу хучилттай зам барина.


Авто замын ажлын нээлт 9 сард хийгдсэн олон баримт бий. Харин одоо 4 дүгээр сард ажил эхэлдэг болжээ. Замчид замын чанар муу байгаагийн шалтгаануудын нэгээр “замын ажил оройтож эхэлсэн” гэж нэрлэдэг байсан. Одоо тэд тийм шалтаг хэлэх эрхгүй болсон.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32629
0 эможи
keyboard_arrow_up