С.Бат-Эрдэнэ: Иргэдийн амар тайван байдлыг хангах үүднээс “Нэг хороо-Нэг сар аян”-ыг анхлан зохион байгуулсан

2016 оны 5 сарын 03

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бат-Эрдэнэтэй ажлын явцын талаар ярилцлаа.

 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

Сайн сайн байна уу. Та бүгдийн энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан хаваржиж байна уу  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЦЕГ-ын даргын тушаалаар бүтэц зохион байгуулалтын  өөрчлөлт хийж  дүүргүүдийн хэмжээнд Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс болж өөрчлөгдсөн. Үүнтэй уялдуулан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс зохион байгуулагдсан.   Мөн 2015 оны 5 дугаар  сарын 29-ны  ЦЕГ-ын даргын 370 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн тогтоосон байгаа. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь нийт 170 гаруй албан хаагчидтай ажиллаж байна.

-Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн хэмжээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нэгдүгээрт. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан  “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ,Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  “Чингэлтэй дүүргийн хороодын  гудамж, байранд нийтийн эргүүлийг ажиллуулах журам”-ыг батлуулан хэрэгжилтийг хангаж  ажиллаж байна. “Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байранд  нийтийн эргүүл ажиллуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  заасны дагуу  Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь  гудамж, байр бүрээс сайн дурын үндсэн дээр тухайн гудамж, байрны байнгын оршин суугч иргэнийг сонгож, шийдвэр гарган бүртгэлжүүлж, тус хэлтсийн хариуцсан 9 хорооны 245 байр, 191 гудамжинд  312 нийтийн эргүүлийг ажиллуулж байна.  Нийтийн эргүүлд ажиллах иргэдийг 2016 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд тухайн хороодын иргэний танхимд урьж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т. Уламбаяр,  хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тус хэлтсийн НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Д.Дугарсүрэн, Дэд хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч И.Идэрболд,  Хэсгийн байцаагч, хорооны цагдаа, хорооны олон нийтийн цагдаа, хэв журмын урамшилт эргүүлүүд оролцож Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Чингэлтэй дүүргийн хороодын  гудамж, байранд нийтийн эргүүлийг ажилуулах журам”-ыг  танилцуулж, хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөмж өгсөн.  Хороодын иргэний танхим бүрт сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайлын утаснуудыг байршуулж, нийтийн эргүүлүүд нь цагдаагийн байгууллагад мэдээллийг түргэн шуурхай дамжуулах нөхцөл бололцоог  хангаж өгсөн. Нийтийн эргүүлүүдэд журамд заасны дагуу  сар бүр 15000 төгрөгийн  урамшуулал олгож байна.

Хоёрдугаарт. Манай хэлтсээс иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван байдлыг хангах үүднээс  2015 оны  4 дүгээр сараас “Нэг хороо-Нэг сар аян”-ыг анхлан зохион байгуулсан.  Энэ ажлын хүрээнд  хороо болгон  дээр зөвхөн хэсгийн байцаагч, хорооны цагдаа ажиллаж байдаг бол нэг сарын хугцаанд хэлтсийн бие бүрэлдэхүүнээрээ буюу 170 гаруй албан хаагчид ажиллаж,  бүхий л үйл ажиллагаанд оролцож,  гарсан гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон нь иргэдийн сэтгэлд хүрсэн, үр дүнтэй ажил болсон. Цааш нь бид үргэжлүүлэн ажиллаж байна.  

Гуравдугаарт. Ард иргэдэд төрийн байгууллагын үйлчилгээг  ойртуулж, түргэн шуурхай үзүүлэх чиглэлээр Эрх зүйн туслалцааны төвийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.

Дөрөвүгээрт.  Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, байр, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачлагад суурилсан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилготой Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”, Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөршийн хяналтын бүлэг, Сууц өмчлөгчдийн холбоо, хорооны Засаг дарга, Хэсгийн байцаагч нарын итгэлцэн хамтран ажиллах гэрээг байгуулах, Хөршийн хяналтын бүлэг болон нийтийн эргүүлээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагад мэдээлэх, хүргэх, шийдвэрлэх үйл ажиллагааг уялдуулах, “Хөршийн хяналтын бүлэг”-ийн үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачилсан зөвлөмж боловсруулах, Нутаг дэвсгэрийн суурьшлийн бүсийн онцлогт тохируулан орон сууцны орц, гудамжаараа сайн дураараа нэгдэн хөршийн хяналт бүлэг байгуулах үйл ажиллагааг дэмжих, хөршийн хяналтын бүлгийн гишүүдэд чадавхижуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна. 

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дурангийн путек байгуулсан. Энэ ажлыг хийснээр ямар үр дүн гарсан вэ?

Тиймээ. Хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох 7 дугаар хорооны ГХУССЗ-тэй хамтран  ХГ-611 тоот байрлах уулын орой дээр “Дурангийн хяналтын цэг” байрлуулах санал гарган Чингэлтэй дүүргийн ГХУССЗ-өөс 16.000.000 төгрөгийн төсөв хөрөнгийг  гаргуулан авч ХГ-611 тоот  уулын оройд “Дурангийн хяналтын цамхаг” барьж байгуулан ашиглалтанд оруулан ажиллаж байна. Суурин станц-1, Гар станц-5 ширхэгийг шинээр авч Х-115 машинт эргүүлд-1, хэсгийн байцаагч-1, хороон цагдаа-1, олон нийтийн цагдаагийн дунд-1, хурлын дарга тус бүр 1-ийг эзэмшин шуурхай холбогдон мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байна. “Хяналтын цэгээс харагдах орчин” хорооны нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг хянах боломжтой болсон.

    Ингэснээр:

  • Бага хүн хүчээр 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг бүрэн хянах боломжтой.
  • Тус хороонд гарсан гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг “Орон байрны хулгай”-н гэмт хэргийг үйлдэл дээр нь, “Танхайрах” гэмт хэргийг зөрчлийн шатанд нь таслан зосгоох боломжтой.
  • Дарга ахлахууд, эргүүлийн чиглэлээ хаана явж байгаа, хэрхэн ажиллаж байгааг түргэн хугацаанд, бага зардлаар хянах боломжтой

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлтийн үзүүлэлт хэр байна вэ? Мөн захиргааны зөрчлийн талаар ярьж өгнө үү.

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тоо бүртгэлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан 3386, урьд оны үлдэгдэл 234, нийт 3620 гомдол мэдээллийг шалгаснаас 3353 буюу 92,6 хувийг шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн талаарх 776 буюу 21,4 хувийг, зөрчлийн талаарх 391 буюу 10,8 хувь, 2186 буюу 53,3 хувь нь зөвлөгөө өгсөн, газар дээр нь зохицуулсан, саатуулсан, дуудлага худлаа байсан, харъяаллаар шилжүүлэх байдлаар шийдвэрлэгдэж 275 гомдол мэдээлэл шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

Бүх шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 776 байгаа үүнээс 224 буюу 28,9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, 545 буюу 70,2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж шалгасан байна.

Тус дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрт 243 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 хэргээр буюу 14,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Бүртгэгдсэн  243 гэмт хэргийн 171 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг байгаа ба 81 гэмт хэргийн сэжигтэнд ял сонгож, хэргийн илрүүлэлт 47,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0,1 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Тус цагдаагийн хэлтэст  илрээгүй гэмт хэрэг 90 байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 123 буюу 50,6 хувийг хөнгөн, 76 буюу 31,3  хувийг хүндэвтэр, 12 буюу 4.9 хувийг хүнд, 6 буюу 2.5 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 45,3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,9 хувиар буурсан, хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 46,1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4,1 хувиар өссөн, хүнд гэмт хэргийн илрүүлэлт 71,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 38,1 хувиар өссөн, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 18 буюу нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 7,4 хувийг, хүүхэд оролцсон 5 буюу 2 хувийг, эмэгтэй хүн оролцсон 43 буюу 17,7 хувийг, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 8 буюу 3,3 хувийг, 8 буюу 3,3 хувийг бүлэглэн үйлджээ.

 Захиргааны зөрчлийн талаар

Нийт иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас 3620 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас Зөрчлийн шинжтэй 391 буюу 10,8 %, 187 буюу 47,8 хувийг торгуулийн хуудсаар, 130 буюу 33,2 хувийг шийтгэврээр тус тус торгох, 49 буюу 12,5 хувийг баривчлах, 24 буюу 0,7 хувийг нэгтгэн шалгасан, 1 буюу 0,3 хувьд нь зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон.

Дуудлага, мэдээлэл 2186 буюу 53,3 %, 592 буюу 27 хувьд газар дээр нь зохицуулсан, 37  буюу 1,7 хувьд зөвлөгөө өгсөн, 76 буюу 3,5 хувьд саатуулагдсан, 1479 буюу 67,7 хувийг дуудлага худлаа байсан, 2 буюу 0,09 хувийг харъяаллаар шилжүүлэх байдлаар шийдвэрлэсэн байна.

Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 1829 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54 буюу илрүүлэлт 2,4 хувиар буурсан байна.

Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, 324  зөрчил бүртгэгдсэний дотор танхайрах 224 буюу 69.1 хувийг, согтуурах 10 буюу 3 хувийг, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх, цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгөх 72 буюу 22,2 хувийг, Бусдын эд хөрөнгө ашиглан шамшигдуулах 36-р зүйл 3 буюу 0,9 хувийг, Худалдаа үйлчилгээний журам зөрчих 15 буюу 4.6 хувийг тус тус эзэлж байна.

Цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх талаар багагүй анхааран ажилладаг. Цагдаагийн байгууллага зүгээс хэлтсийн даргын тушаалаар  албан хаагчдын сахилга хариуцлага, мэдлэг бовсролыг дээшлүүлэх чиглэлээр сар болгоны долоо хоногийн 4 дэх өдрийг албан хаагчдын сургалтын цаг болгож зарласан байгаа. Сургалтаар албан хаагчдыг сургах, соён гэгээрүүлэх, шинэчлэгдэн баталсан хуулиуд, цагдаагийнн байгууллагын шинэчилсэн журам, албан даалгавруудыг  танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Албан хаагчид сургалт явуулснаар хариуцлага, сахилга бат, ёс зүй дээшилдэг чухал ач холбогдолтой.

Мөн Цагдаагийн байгууллагын хэмжээнд сургалтын төвөөс Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Мөрдөн байцах газар, Эрүүгийн цагдаагийн газраас чиглэл чиглэлээр сургалтуудыг тогтмол  явуулдаг учир манай албан хаагчид тогтмол сургалтанд хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32602
0 эможи
keyboard_arrow_up