Чингэлтэй дүүргийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 3 сарын аяны дүн гарлаа

2016 оны 5 сарын 03

 Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Боловсролын хэлтэс, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” ОНХХ-тэй хамтран “Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” 3 сарын аяныг амжилттай зохион байгууллаа. Аянд төрийн өмчийн 12 сургууль, 23 цэцэрлэг, 16 Өрхийн эрүүл мэндийн төв хамрагдсан юм.  Эцэг, эхчүүд, багш сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажил санаачилсан сургууль, цэцэрлэгийг шалгаруулж урамшуулах нэгдсэн арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17 дугаар сургуулийн Урлагийн танхимд зохион байгууллаа. Аяны тэргүүн байрыг 17 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, удаах байруудыг 5, 50 дугаар сургууль, 31, 174 дүгээр цэцэрлэгүүд тус тус эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Аяны хүрээнд хүүхдийн байгууллагын эмч нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтантай хамтран осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтанд 7713 хүүхэд, цэцэрлэгийн 1401 хүүхэд, 5123 эцэг эх, 404 багш ажилчидад, 755 иргэдийг хамруулжээ.

ay-1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32561
0 эможи
keyboard_arrow_up