Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг алслагдсан хорооны иргэдэд хүрч үйлчиллээ

2016 оны 5 сарын 02

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд “Алслагдсан хорооны иргэдэд хүрч үйлчлэе” сэдэвт сувилагчийн нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 14 дүгээр хороо буюу Улаанбаатар хотоос 25 км зайд алслагдсан Өлзийт хорооллын эмзэг бүлгийн иргэд хамрагдлаа.

Өдөрлөгийг нээж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн САДарга Г.Цэцэгсүрэн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга н. Батсуурь нар үг хэлсэн юм.

Өдөрлөгөөр:

- Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо зөвлөгөө /Дотор, Мэдрэл, Хүүхэд, Уламжлалт сэргээн засахын эмч нарын үзлэг, ЭХО, ЭКГ оношлогоо/

- Өндөр, жин, сахар тестээр үзэх

- Хөдөлгөөн засалчийн зөвлөгөө

- Витаминжуулалт

- Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа /Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө сургал, СВИА сургалт, эрүүл мэндийн зөвлөмж, сургалт сурталчилгаа/

- Хэвтрийн иргэний гэрийн асаргаа сувилгаа болон зөвлөгөө, хүүхдийн сувилгаа

- Иргэдийн санал хүсэлтийг авах /Нийт үйлчлүүлсэн иргэдийн 68,6% нь талархал, 31,4% нь санал хүсэлт буюу улиралд нэг удаа ирж үзлэг хийх, өрхийн эмнэлэгт шинжилгээ авдаг болох, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг нүд, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэг хийвэл сайн байна гэсэн санал хүсэлтээ илэрхийллээ/ зэрэг ажлуудыг зохион байгуулсан юм.

Өдөрлөгт нийт 125 хүн хамрагдаж, 35 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллалаа. 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32544
0 эможи
keyboard_arrow_up