Шинэ зам ашиглалтад орлоо

2016 оны 5 сарын 02

Оргил рашаан сувиллаас “Жапан таун” хотхон руу шууд нэвт гарах шинэ авто замыг богино хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь Их Монгол Улсын гудамж болон тухайн чиглэлийн замуудын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

“Жапан таун” хотхоны мухар замыг Оргил рашаан сувилал руу нэвт гардаг шинэ замын сүлжээ гаргах зураг төсөл, төлөвлөлтийг 2013 онд “Гудамж” төслөөс гаргаж байсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэхгүй байсаар энэ ажил нэлээд хойшилсон. Харин энэ удаа АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор богино хугацаанд барих шийдвэр гаргаж, ажил хэрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32517
0 эможи
keyboard_arrow_up