Цэрэг татлага ӨНӨӨДӨР эхэллээ

2016 оны 5 сарын 02

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ дагуу энэ сарын 2-ноос буюу өнөөдрөөс тавдугаар сарын 15-ны хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэж өмнөх жилд дээрх сард татагдан ирж байсан хуучин цэргүүд халагдах юм.

 Энэ сарын 2-ноос буюу өнөөдрөөс тавдугаар сарын 15-ны хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ үеэр зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32483
0 эможи
keyboard_arrow_up