Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

2016 оны 5 сарын 02

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.


2016 оны тавдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм,  бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 03-ноос тавдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

  3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3,6-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32481
0 эможи
keyboard_arrow_up