400 саяын эзэн хэн гэдэг нь тодроогүй байна

2016 оны 5 сарын 01

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас "400 сая төгрөг хожлоо” хэмээн хоёр хүн Гааль, татварын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасан. Тухайлбал, н.Алтанзул гэгч нь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тус газарт хандсан бол н.Цээпил нь дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргажээ.

Хоёр иргэний хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад н.Цээпилийн баримт албан ёсоор нийцээгүй гэдгийг зарлалаа. Ингэснээр н.Цээпил нь 400 саяын азтан биш гэдгийг баталж, ГТЕГ-аас мэдээллээ.

Харин нөгөө иргэн н.Алтанзулын баримтын “QR” код нь бүдгэрсэн, сугалааны дугаар таарсан ч энэ нь баримтын эзэн мөн эсэх нь эргэлзээтэй гэж албаны хүн ярив. Н.Алтанзулыг 400 саяын эзэн мөн эсэхийг албан ёсоор ирэх долоо хоногт гарах хариунаас шалтгаалж мэдээлэх юм байна.

400 саяын азтан гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан билээ. Гэвч тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан. Гэхдээ хэвлэлт, дугаар тараалтыг автоматаар шалгаж үзэхэд Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвд худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн болсон гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарлаад байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32477
0 эможи
keyboard_arrow_up