ФОТО: Алдарт “С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээ

2016 оны 4 сарын 30

Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.

 

  Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан  алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм.  С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай  уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилэх юм байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32470
0 эможи
keyboard_arrow_up