4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа ӨНӨӨДӨР дуусна

2016 оны 4 сарын 30

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын 3.4-т Автотээврийн  хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор дараахь дарааллаар тухайн оны зургаадугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах: Үүнд:

•    1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард;
•    2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард;
•    3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард;
•    4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард;
•    5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заасан.

Энэ журмын дагуу дөрөвдүгээр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах ёстой. Энэхүү татвар төлөх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж, маргаашнаас 5 болон 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил эхэлнэ.

Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн ЗДТГ-аас нийтэд мэдэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32461
0 эможи
keyboard_arrow_up